“Ашидбилгүүн” ХХК-ны товч танилцуулга
“Ашидбилгүүн” ХХК нь бүх төрлийн хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээ хийх зорилгоор 2012 онд байгуулагдсан. Улмаар 2013 оны 01 сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 233/10 тоот тусгай зөвшөөрөл авсан. Энэхүү богино хугацаанд харилцагч байгууллагууд болон өөрсдийн хичээл зүтгэлийн хүчээр тодорхой байр суурийг олж өнөөдрийн байдлаар 20орчим салбар, төлөөлөгчийн газар, 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компани СЗХ-ноос гаргасан 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 оны статистик, тайлан мэдээгээр салбарын тоо, үйл ажиллагааны хүрээгээр салбартаа тэргүүлж байна. Улаанбаатар хотын 6 дүүрэг, хөдөө орон нутагт албан ёсны эрхтэйгээр салбар, төлөөлөгчийн гарзраа нээснээр тухайн орон нутагт гарч буй хөрөнгийн болон даатгалын хохирлын үнэлгээг газар дээр нь биет үзлэг хийж хурдан шуурхай, үнэн бодитоор үнэлгээг гаргаж үйлчлүүлэгч иргэд, ААН-ийн итгэмжит байгууллага болон ажиллаж байна.
Бүтэц зохион байгуулалтын хувьд Захиргаа санхүүгийн алба, Үнэлгээний алба, Дуудлагын алба, Программ хангамжийн алба гэсэн албадтай бөгөөд хүний нөөцийн хувьд даатгалын байгууллга, хөрөнгийн үнэлгээний компани, эрдэм шинжилгээний байгууллагуудад 11-35 жил ажилласан мэргэшсэн үнэлгээчин 6, үнэлгээний мэргэжилтэн 16, үнэлгээчний туслах 10, захиргаа санхүүгийн 6 ажилтантай байна. Хөрөнгийн үнэлгээний тухайд “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ын сургагч багш, мэргэшсэн үнэлгээчин, мэргэшсэн нягтлан бодогч Х.Цэнгэл, мэргэшсэн үнэлгээчин, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Б.Шинэбаяр, Ц.Хоролсүрэн нар болон мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян, Б.Уянга, Я.Золзаяа нар ахлах үнэлгээчнээр ажиллаж байна.
Бидний үйл ажиллагааны гол зарчим бол Монгол улсын хуулийг дээдлэн харилцагчдад түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, мөн үйлчлүүлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн шударга бодит үнэлгээ гаргахад орших бөгөөд найдвартай, итгэл хүлээсэн компани байх зорилт тавин ажилладаг.